СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-09-23

LIVE: Хонконгоос ирсэн 53 настай эмэгтэйн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны есдүгээр сарын 21-22-ны хооронд буюу сүүлийн хоёр өдөрт улсын хэмжээнд 1406 хүнд шинжилгээ хийхэд ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй . Нийт зөөвөрлөгдөн батлагдсан тохиолдол 312 болж, 302 иргэн эдгэрч 11 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Есөн иргэний биеийн байдал хөнгөн, хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа юм.

Монгол улсад батлагдсан 313 тохиолдол доорх замаар зөөвөрлөгдөн орж ирсэн.

-109 тохиолдол нь Алтанбулаг боомтоор

-187 тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор

-Ачаа тээврийн жолоочоос 17 коронавирусийн халдварын тохиолдол илэрчээ.

Халдвар авсан иргэдээс 214 нь эрэгтэй байгаа юм. Дэлхийн бусад орнуудад ч коронавирусийн халдвараар эрэгтэй хүн түлхүү халдвар авсан байгааг тогтоосон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.