Энэ жил улирлын томуугийн үе цар тахалтай давхцаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг ханган ажиллаж эхэлжээ.
Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үе нь 11 дүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Тиймээс аравдугаар сараас томуугийн вакциныг эхлээд хүүхдүүд, ахмадуудаа хамруулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт ор бэлтгэх, чадварлаг, туршлагатай эмч нарын баг дүүрэг, өрхийн 170 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг яаралтай түргэн тусламж, сэхээний чиглэлээр сургалтанд хамруулан чадавхжуулж байгаа юм байна.
Уг чадавхжуулах сургалтаар тав хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг богино хугацаанд үнэлж, эмчилж, хянах мэргэжлийн ур чадварыг бататгах, сайжруулахад чиглэжээ.
ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой. Улирлын томуугийн дэгдэлтийн үед нөөц орыг нэмж дэлгэх, цаашлаад дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийн, нэмэлтээр 65 дэлгэхээр болж байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.