СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Талибан бүлэглэлийн гарт гурван нөхрөө алдсан эмэгтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Афганистаны иргэн Таж Биби өмнөх гурван нөхрөө Талибан бүлэглэлийн эсрэг дайнд алджээ. Одоо тэрээр дөрөв дэх нөхрөө энэ дайнд алдах вий гэхээс эмээж байна. Түүний талийгаач гурван нөхөр болон одоогийн нөхөр нь бүгд ах дүү нар аж.

Катар дахь энхийн хэлэлцээр олон жил үргэлжилсэн Афганистаны дайныг зогсоох найдварыг төрүүлсэн хэдий ч Афганистаны Засгийн газрын цэргүүд болон Талибаны босогчдын хоорондох мөргөлдөөн намжаагүй байгаа юм. 

Таж Бибигийн нөхөр Аминулла нь одоо фронтын шугам дээр гурван сар алба хаахаар явах гэж байгаа бөгөөд Биби улсын эрх баригчдаас түүнийг дөрөв дэх удаагаа бэлэвсэн болгохгүй байхыг гуйж байгаа юм. Афганистаны зүүн хэсэгт орших уулархаг Кунар мужийн Садекабад нутагт амьдардаг

Биби анх 18 настайдаа Аминуллагийн хамгийн том ахтай гэрлэж байжээ. Түүний амьдрал сайхан байсан ч удалгүй цэрэг нөхөр нь Талибаны цэргүүдтэй тулалдаж байгаад алагдсан байна. Үүнээс хэдэн сарын дараа тэрээр талийгаач нөхрийнхөө бага дүүтэй гэрлэсэн аж. 

 Гэвч Биби шинэ амьдралтайгаа эвлэрч амжихаас өмнө шалган нэвтрүүлэх цэгийг талибуудын дайралтаас хамгаалж байсан хоёр дахь нөхөр алагдсан гэнэ. 

90 хоногийг уй гашуу дунд өнгөрүүлснийхээ дараа тэрээр хадам эцгийнхээ хүслийг хүлээн зөвшөөрөн, гурав дахь хүү нь болох цагдаагийн албан хаагчтай гэрлэжээ. Гэвч шинэ нөхөр нь 2017 онд мөн л Талибаны мөргөлдөөний үеэр амиа алдсан байна. Тэр жилдээ Биби талийгаач нөхрүүдийнхээ дүү Аминуллатай гэрлэжээ.

"Би заримдаа талибуудыг, заримдаа Афганистаны Засгийн газрыг, заримдаа гадаадын хүчнийг буруутгадаг хэдий ч энэ бүх зовлонд ихэнхдээ өөрийгөө буруутгадаг" гэж Таж Биби "Reuters" агентлагт хэлжээ.

Биби өдрийн ихэнх цагаа хүүхдүүддээ хувцас оён өнгөрүүлдэг бөгөөд Тэрээр энэ талаар "Миний амьдрал нөхөр минь амьд үлдэх эсэхээс хамаарна" хэмээсэн байна.

Ярианыхаа төгсгөлд Биби хүмүүс нэг удаа үхдэг ч гурван нөхрөө алдсаны дараа тэрээр аль хэдийн гурван удаа үхсэн юм шиг санагдсан гэжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.