СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эйрбус 2035 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй онгоцуудаар арилжааны нислэг үйлдэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Нүүрстөрөгчийн хий, дулаан ялгаруулалт өндөр байдаг учир агаар мандлыг ихээхэн бохирдуулдаг хүчин зүйлсэд нисэх онгоц багтдаг. Тэгвэл Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Эйрбус компани нүүрстөрөгч, дулаан ялгаруулдаггүй цоо шинэ төрлийн нисэх онгоцууд үйлдвэрлэж худалдаанд гаргах төлөвлөгөөгөө танилцуулжээ.

. Эйрбус компанийн гүйцэтгэх захирал Гийом Фуригийн хэлснээр ZEROe загварын онгоцууд арилжааны нислэгийн салбарт түүхэн үе шатыг авчрах болно гэжээ.

Устөрөгчийг нисэх онгоц хөөргөхөд ашиглах нь нисэх хүчний салбарын дэлхийн цаг уурын өөрчлөлтөд оруулж буй хувь нэмрийг бууруулахыг гүйцэтгэх захирал нэмж мэдээлжээ.

Гэвч ажиглагч, шинжээчдийн дүгнэлтээр орчин үеийн нислэгийн салбарт устөрөгчийн ашиглах санаа нь анхдагч биш гэдгийг хэллээ. Эйрбус компани ч мөн Европын Холбооны санхүүжилтээр 2000-2002 оны хооронд шингэн устөрөгчөөр цэнэглэдэг нисэх онгоц үйлдвэрлэх судалгааг хийж байсан ч өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байсан юм.

Харин өнөөдөр танилцуулсан салхин хөдөлгүүр бүхий шинэ загварын нисэх онгоцууд 4,000 орчим км-ын зайд 200 хүртэл тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бол сэнсэн хөдөлгүүртэй хувилбар нь үүнээс туулах чадвар, хүчин чадлын хувьд хоёр дахин сул байх юм. Харин гурав дахь хувилбар болох холимог далавчтай онгоц хамгийн үзэмжтэй нь байх болно гэж мэдээлжээ.

.

Нисэх онгоцуудын хөдөлгүүрийг устөрөгчийн болгож шинэчлэхэд нисэх хүчний салбар бүхэлдээ шийдэмгий алхам хийж, шинэчлэгдэх шаардлагатай болно. Ингэхийн тулд Засгийн газрын дэмжлэгтэйгээр аж үйлдвэрийн түншүүд нягт хамтарснаар сорилтуудыг даван туулж, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой ирээдүйг бий болгоно гэж үзэж байна. Эйрбус компани устөрөгчийн хөдөлгүүртэй шинэ загваруудын төслөө EasyJet компанитай хамтран өнгөрсөн жил эхлүүлсэн юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.