СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эдвард Снөүден АНУ-тай холбоотой нууц материалуудаас 5 сая ам.долларын ашиг олсноо зөвшөөрөв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Засгийн газартай холбоотой нууц баримт материалуудыг дэлгэсэн гэдгээрээ дэлхийд танигдсан Тагнуулын төв газрын гэрээт ажилчин байсан Эдвард Снөүден таван сая ам.долларын ашиг олсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүүхийн баримт дэлгэгджээ.

Уг баримтад Снөүден өнгөрсөн жил хэвлэлтэд гаргасан “Permanent Records” буюу “Байнгын бүртгэл баримт” номноосоо өндөр хэмжээний ашиг олсон тухайгаа хэлсэн байна. Уг номыг хэвлэхдээ тэрээр АНУ-ын Засгийн газрын дэмжлэг зөвшөөрлийг аваагүй бөгөөд Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагтай байгуулсан гэрээ хэлэлцээрээ зөрчжээ. Тиймээс Засгийн газарт ашиг орлогоо эргүүлэн төлөх ёстой гэдгийг Шүүх яамны холбооны шүүгч мэдээлсэн байна.

Энэ хэрэг АНУ-ын Засгийн газартай холбоотой байсан ажилтнууд хууль бусаар ном хэвлэж ашиг олсон бусад хэрэгтэй төстэй байгаа юм. Эдгээр хэргүүдийн дунд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Жон Болтон энэ оны эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой баримтуудыг дэлгэсэн номыг хэвлэсэн явдал багтаж байгаа.

Снөүден ОХУ-д амьдарч байгаа бөгөөд “Байнгын бүртгэл баримт” номынхоо борлуулалтаас 4,2 сая ам.долларын ашиг олсноос гадна 56 удаа төлбөртэй яриа өгсөн байна. Нэг удаад ярилцлага өгөхдөө дунджаар 18,000 ам.долларын төлбөр авдаг байсан гэж тооцвол нийт 1 сая ам.долларын ашиг олжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.