СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ши Жиньпинийг алиалагч мэтээр дүрсэлсэн тэрбумтан 18 жилийн хорих ял сонслоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг хурцаар шүүмжлэгчдийн нэг тэрбумтан Рен Жичиангад авлига хээл хахуулийн хэргээр 18 жилийн хорих ял оноосныг өнөөдөр мэдээллээ.

Рен Жичианг нь үл хөдлөх хөрөнгийн амжилттай бизнес эрхлэгч байсан бөгөөд Хятадын төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай ойрын холбоотой, эрх баригч намын гишүүн байсан билээ. Гэвч тэрээр коронавируст цар тахал тархах үед Ши Жиньпин даргын авсан арга хэмжээ, хариу үйлдлийг хурцаар шүүмжлэн, түүнийг алиалагч мэт аягласан хэмээн нийтлэл бичсэн даруй сураггүй алга болсон байна. Удалгүй түүнийг авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан баривчлан саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлж эхэлсэн юм.

Үүнд улсын төсвөөс 16,3 сая ам.доллар буюу 110 сая юанийг хууль бусаар завшсан, авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, үр дүнд нь төрийн мэдлийн үл хөдлөх хөрөнгийн компани 116 сая юань буюу 17,2 сая ам.долларын алдагдал хүлээсэн зэрэг хэрэг багтжээ.

Бээжингийн шүүх түүнд 18 жилийн хорих ялаас гадна 620,000 ам.доллар буюу 4,2 сая юаний торгууль оноосон байна. Мөн Рен Жичианг өөрийн үйлдсэн гэмээ хүлээн зөвшөөрсөн гэжээ. Уг хэрэг Хятадын даргыг хурцаар шүүмжлэгчид болон сэхээтэн гаралтай бусад эрхмүүдэд хатуу сануулга боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна. Коронавирус Хятадаас эхэлж дэлхий даяар тархан 30 сая гаруй хүн халдварлаж, сая орчим хүн нас барсанд өрнөдийн улс орнууд Бээжинг буруутгаж, олон улсын зүгээс дарамт шахалт үзүүлсээр байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр БНХАУ-ын шүүхээр орсон хэргүүдийн 99 хувь нь ямар нэгэн байдлаар ял сонсдог байна. Мөн авлигатай холбоотой хэргүүдийн ихэнх нь Коммунист намын доторх эрх мэдэл, удирдах албан тушаалаасаа буусан этгээдүүдтэй холбоотой байдгийг ажиглагчид дурджээ.

Энэ жил 69 настай Рен Жичианг эрх баригч Коммунист намын сэхээтнүүдийн нэг бөгөөд улс төрийн талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг нэгэн байсан. Хятадын цахим сүлжээнд “The Cannon” гэх хочоороо алдартай. Өнгөрсөн гуравдугаар сард бичсэн нийтлэлдээ Ши Жиньпин даргын нэрийг дурдаагүй боловч улсын шилдэг удирдагч эрх мэдэлд шунасан, өлсгөлөн алиалагч мэтээр дүрсэлсэн юм. Ингэхдээ “Эзэн хаан шинэ хувцас өмсөн өөрийгөө гайхуулж байсныг би мэдэхгүй. Харин алиалагч л хувцсаа сольж, эзэн хаан шиг харагдахыг хичээдэг” гэсэн утгатай өгүүлбэрийг багтаасан. Энэ нь Коммунист нам ард иргэдийн аюулгүй байдлаас урьтаж өөрсдийн эрх ашгийг дээгүүр тавьж байгааг шүүмжилсэн давхар утгатай байжээ.

. Тэрээр 2016 онд төрийн мэдлийн телевиз эрх баригч намын эрх ашгийн төлөө ажиллаж буйг асуудал болгон гаргаж, үүний дараа намын гишүүнчлэлээ жилийн турш хасуулж, цахим хуудаснуудаасаа салсан. Харин энэ удаад хоёр дахь боломжийг Коммунист нам түүнд олгосонгүй. Хорих ялаа эдлээд суллагдахдаа Рен 90 орчим настай байх юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
122.201.21.18

Монголчуудад чанга гар хэрэгтэй,чангахан удирдагч хэрэгтэй гэж уйлагнадаг хүмүүст бэлэг барья

zuv
4 жилийн өмнө
202.21.108.49

ih hytad gurnuu suut dargiig doromjildog hun delhii deer bhgui.enemetchilen boosnuudiig hatuu shiitgeh heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.