Өсвөр насны гурван хүү блокон хашааны наана эгнэн суугаад, газ үнэрлэн мансуурч байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өнөөдөр тавигдлаа. Дунд нь суугаа хүү үнэрлэснийхээ дараа мансууран хажуу тийш унаж байгааг бичлэгээс тодорхой харж болно.
Хэдийгээр энэхүү бичлэгийг манай сайт өөрийн пэйж хуудсан дээрээ эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэх зорилгоор тавьсан боловч газ хэрхэн хэрэглэж байгааг өсвөр насныханд детальчлан харуулсан байна гэж үзсэн тул устгахад хүрлээ.
Энэхүү бичлэгийг анх тавьсан эх сурвалж, мансуурч буй хүүхдүүдийг цагдаагийн байгууллага, тэр дундаа ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар шалгана гэдгээ мэдэгдэв.
Өсвөр насныхан газ үнэрлэх явдал анх удаа гарч байгаа нь энэ биш. Үе үе энэ талаар сэрэмжлүүлэн мэдээлдэг боловч ингэж бичлэгээр баталгаажиж байсан нь үгүй юм.
Хөдөлбөргүй баримттай энэхүү бичлэгийн дагуу цагдаагийн байгууллага шалгалаа ч эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сул байдалтай шууд холбоотой гэдэг нь тогтоогдох биз ээ. Иймд эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хяналтаа улам нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Aimar ymaaa