“Хөвсгөл нуурын ашиглалт, хамгаалалт” хэлэлцүүлэг "Бишрэлт" зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг "Хөвсгөл далайн эзэд" ТББ-аас зохион байгуулж байгаа юм.
"Хөвсгөл далайн эзэд" ТББ-аас Хөвсгөл далай бохирдож байгаа асуудлыг хөндсөн цуврал нийтлэл, сурвалжилга гаргасан нь олны анхаарлыг татаж өдгөө хэлэлцүүлгийн хэмжээнд хүрээд байгаа аж. Гурван жил хэрэгжсэн судалгааны төслийн явцад нүхэн жорлонгуудыг био 00-оор сольсон, жилд унах хур тунадасны хэмжээг тогтоосон, нуурын усанд нөлөөлөх нөлөөллийг тус тус судалжээ.
Хөвсгөл нуур захаасаа замагтаж, бохирдож байгаагийн гол буруутан нь байгаль, цаг уур болоод байна. Тухайлбал, хүчтэй орсон аадрын улмаас нуурын усны түвшин дээшилж, зарим тохиолдолд үерлэдэг. Үерийн ус жуулчны баазуудын талбайг бүтэн угаагаад, эргээд нууртаа орж бохирдуулж байгааг тогтоожээ. Харин энэхүү байгалийн нөлөөгөөр бохирдох үйл явцыг замбараагүй газар олгосон албан тушаалтан, жуулчны баазууд хурдасгаж байгааг судалгаагаар мөн тогтоосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.