Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн Арцагаан гэдэг газар (сумын төвөөс зүүн зүгт 8 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км)-т байрлах “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхай өчигдөр 16:30 цагийн орчимд нуржээ. Тэнд нөхөн сэргээлт хийж байсан нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, 30 настай залуу 20 метрийн гүнд шороонд дарагдсан байна.
Энэ тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа, ахлах ахлагч Г.Энэбиш тус аймгийн Онцгой байдлын газарт 18:35 цагт мэдээлсэн аж. Осол гарсан газрыг тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хамгаалтад авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Л.Дорждэрэмээр ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч нар 21:10 цагт тэнд очин, шороонд дарагдсан хүний цогцсыг хайж байгаа тухай Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.