СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-09-21

ВИДЕО: Уулнаас мод авчирч суулгах нь байгаль орчны гэмт хэрэг үү?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Сүүлийн гурван жилийн хугацаанд ойгоос нийт арван мянга гаруй модыг 1-2 тэрбум төгрөгөөр нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тарьсан байдаг. Яармагийн зам дагуу тарьсан 1200 моддын ихэнх нь өнгөө алдаж заримыг нь ачсан. Тэгвэл дахин яармагийн замд уулнаас мод авчирч суулгахаар бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна.

Дэлхий нийтээр хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл амьдрах орчныг бий болгоход ногоон байгууламж, зүлэг модыг тарих түүний эзлэх хувь хэмжээг цаг үргэлж нэмэгдүүлэх явдал өдөр ирэх тусам чухлаар шаардагдаж байна. Гэсэн ч мод тарьсны дараах арчилгаа хийдэггүй, хий дэмий хөрөнгө мөнгө үрж, байгаль орчноо сүйтгэж байна гэх шүүмжлэлүүд хөвөрсөөр байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.