БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол улсад хийсэн айлчлалтай холбогдуулан ШУ-ы доктор, МУИС-ийн профессор, гавьяат багш Ж.Баясахыг зочноор урьж айлчлал тойрсон сэдэв болоод олон улсын харилцааны орчин үеийн чиг хандлагын талаар ярилцсан юм.
Ж.Баясах: “Ван И сайд Монголд ирнэ гэдгийг нөхөд маань надад хэлж, энэ айлчлалаас юу хүлээж байгааг асуусан юм”
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад айлчлах талаар Хятадын судлаач нөхөд маань надад хэлж уг айлчлалаас юу хүлээж байгаа вэ хэмээн сонирхсон юм. Ингэхэд би хоёр улсын худалдаа, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, Монголын өрийн талаар саналаа илэрхийлсэн. Юун түрүүнд Монгол улсын худалдааны эргэлтийн нийт экспортын 75 хувь нь Хятад руу гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Хоёр улсын хил дээрх боомтын асуудал их чухал. Манай хил дээр асар их дараалал үүсчихдэг. Харин Хятадын тал ердөө ажлын найман цагаараа л ажилладаг. Үүнийг шийдэх тал дээр нилээд ахиц гарлаа. Ажлын цагийг найм биш илүү сунгасан байдалтайгаар манай бүтээгдэхүүнийг хүлээж авснаар дараалал бага үүснэ.
Хоёрдугаарт Монгол улс гадаад улсын өрөнд баригдсан тул энэ талын тусламж хэрэгтэй байна гэдгийг би судлаач нөхдөдөө хэлсэн юм. Хятад нь дэлхий дээр хоёрдугаарт орж буй улс гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ олон тал дээр тэргүүлж эхлээд байна. Ши Жиньпин даргын санаачилсан “Нэг бүс-Нэг зам” гэсэн Орос-Монгол-Хятадын эдийн засгийн корридорын бодлого үргэлжлэхээр боллоо. Манай улс 27 тэрбум ам.долларын өртэй болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлал хийхдээ АНУ-ын Засгийн газарт энэ талаар дурдсан байдаг. Харин 700 сая юаний тусламжийн талаар энэ удаагийн айлчлалаар яригдлаа.
“Лийр өгсний хариуд тоор өгнө”
Яг өвчний үед Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга очиж 30,000 хонь өгөхөөр болсонд Хятадын тал их баярлаж Күнзын сургаалиас хэлсэн байдаг. “Лийр өгсний оронд тоор өгнө” гэж... Энэ нь бусдын өгсөн аливаа зүйлийг буцааж өгөхдөө гурав дахин өсгөж хариу барих буюу “Балга усны хариуд булаг шандаа өгнө” гэсэн утгаар хэлсэн хэрэг. Монголоос авдаг бүтээгдэхүүнээ гурав дахин өсгөнө гэсэн үг юмаа гэж би ойлгосон. Хятад зөвхөн Монголд зориулж Ногоон бүс хийхээр төлөвлөсөн байдаг.
БНХАУ-аас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруй нүүрс авахаа болих тухай ярьсан нь олны анхаарлыг их татсан. Гэсэн ч манай улсын коксжсон нүүрс Хятадын нүүрснээс хэд дахин илүү чанартай. Хятад төмөрлөгийн аж үйлдвэрээ хөгжүүлж байгаа бөгөөд тэндэхийн бор нүүрс ган төмрийг нь хайлуулж чадахгүй учраас манайхаас үргэлжлүүлэн коксжсон нүүрсээ авна гэж харж байна. Тиймээс Хятад улс илчлэг сайтай Монголын коксжсон нүүрс авах сонирхолтой хэвээрээ байгаа юм.
“Хятадын дотоод хэрэгт бид оролцдоггүй ч Далай ламыг ирэхэд хилээ хааж байсан”
Ван И сайд бол Хармөрөн мужид төрсөн. Хятадын ОУХ-ны их сургуулийг төгсөж, Япон судлалаар мэргэшсэнээс гадна АНУ-ын Жоржтауны их сургуулийг англи хэл дээр сурч төгссөн. Энэ айлчлалын үеэр хөндөгдсөн бас нэг асуудал бол монгол бичгийн сургалтыг солих тухай байсан. Манай улс Хятадын дотоод хэрэгт орохгүй гэсэн зарчимтай боловч Хятадын тал манай улсын дотоод хэрэгт оролцдог. Далай ламыг ирэхэд Хятад улс хилээ хаасан удаатай. Далай ламын тал дээр шахалт ирдэг. Тийм учраас дотоод хэрэгт оролцохгүй зарчмаасаа хазайж байна гэдгийг манай гадаад харилцааныхан хараахан хэлж чаддаггүй.
Хятадын тал соёлын хувьсгалаас хойш энх тайвнаар оршин тогтнох таван зарчмаа ярьж ирсэн. Үүнд аливаа улсын дотоод хэрэгт оролцохгүй гэж заасан байдаг. Өвөрмонгол шинэ бичигт шилжих гэж оролдсон түүхтэй. Монгол бичгээ халах гэж байсан юм. Тэгэхэд Бямбын Ренчин гуай Хятадын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, зохиолч Го Можод захидал илгээж, уг захидал нь Мао Зедунь даргад хүрснээр монгол бичгийг хэвээр нь үлдээсэн сонин түүх бий.
Сая төрийн өндөрлөгүүдтэй уулзахад энэ талаар хөндөхөд дотоод хэрэгт оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нь өвөрмонголчуудын сэтгэлийг их татсан. Ардчилсан оронд төр нь юм дуугарахгүй бол төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс үг хэлдэг жишиг бий.
Өвөрмонголын хүүхдүүд хичээлдээ явахгүй байгаа үзэгдэл гарч байна. Хэрэв Өвөрмонголд бичгээ халбал монгол бичиг болон хятад хэлээр байдаг бүх хаягуудыг солих хэрэгтэй болно. Хөх хотоор нэг өдрийн дотор тойроод явахад монгол хэлтэй хүн цөөн таарна. Сүүлийн үед Өвөрмонголын радио телевизүүд Монголоос мэргэжилтэн авах болсон. Хэл яриа нь цахир аялгуутай болсон бол халх аялгуугаар ярихыг оролддог болсон. Манайд шинэ дуу, яруу найраг гарахад хэдхэн хоногийн дараа Өвөрмонголд дэлгэрдэг. Бид монгол угсаатан учраас ойртох учиртай. Гэвч монгол бичгээр бичсэнийг манай залуучууд ойлгохгүй, бидний шинэ үсгээр бичсэнийг Өвөрмонголын сэхээтнүүдээс бусад нь ойлгохгүй. Тиймээс бид холдож байна. Халхын хүмүүс Ордост очиход ямар сайхан ярьдаг юм бэ гээд яриа чагнах дуртай.
Манайхан энэ тал дээр олон янзаар үзэл бодлоо илэрхийлж байна. Өвөрмонголын гол сэхээтнүүд дуугарах ёстой ч дуугарахгүй байна. Нам засгийнхаа бодлогыг дэмжиж байна гэж байр сууриа илэрхийлсэн тохиолдол ч гарсан.
“Олон улсын харилцааны систем Ковид-19 цар тахлын өмнө ба хойно гэж өөрчлөгдөж эхэлсэн”
Хий хоолой манайхаар дайрч өнгөрвөл жил бүр нэг тэрбум ам.доллар орж ирэх өндөр ашигтай. Орос, Хятад хоёр улс ойрын 20 жилийн турш ойрхон байх нь гарцаагүй. Тэд геостратегийн түншүүд байснаар Америкийн эсрэг зогсож чадна. Тиймээс манай төрийн албаныхан Орос руу айлчлал хийх нь зүйтэй.
Олон улсын харилцааны систем өөр болсон нь ажиглагдаж байна. Хүйтэн дайны өмнө ба хойно гэж бид ярьдаг байсантай ижил Ковид цар тахлын өмнө ба хойно гэж ярьдаг болох нь. Даяаршил гэдэг зүйл байхгүй боллоо. Одоо ганцаардал буюу тусгаарлагдсан байдал явагдаж байна. Дэлхий өөрөө Ковид цар тахлын нөлөөгөөр маш их өөрчлөгджээ. Энэ байдлаас хэр хурдан гарч ирэх вэ гэдэг нь тун сонин. Оросын гаргасан вакциныг өрнөдийнхөн зөвшөөрөхгүй байсан ч өөрсдийнх нь гаргаж авахыг оролдож байсан вакцины туршилт гурав дахь үе дээрээ зогслоо.
Энэ нян өөрөө хүний оролцоотой үүссэн үү, үгүй юү гэдэг их сонирхолтой. Хэрэв хүний оролцоотой бол зэвсэг хэлбэрээр дэлгэрүүлсэн хүнд хэрэг болно. Харин байгалийн гаралтай бол шувууны томуу, эбола, ДОХ-той ижил их гүрнүүдийн тоглоомын талбар болсон юм биш биз гэсэн сэжиг төрж байна. Хятадыг АНУ буруутгаж, Хятад АНУ-ын цэргүүдийг Уханьд коронавирус тараасан гэж харилцан буруутгасан. Үүнд ДЭМБ хариулт өгөх ёстой ч Хятадын талд ажиллаж байна гэж Америкийн Засгийн газар уг байгууллагыг буруутгаад байгаа юм.
ШУ-ы доктор, МУИС-ийн профессор, гавьяат багш Ж.Баясах
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баярлалаа
ТИЙМ ШҮҮ ГОЛЫГ ОЛООД ХЭЛЛЭЭ..РЯТАДААС ЗЭЭЛ АВАХДАА БИД ТАНАЙД НҮҮРСЭЭ ЗАРЖ БАЙЖ ТӨЛНӨ.НҮҮРС АВАХГҮЙ ГЭДЭГ НӨХЦӨЛ ХҮЛЭЭХГҮЙ ГЭДЭГ ЗААЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Yrunhii said yrunhiilugch yagaas momgol bichgiin talaar yrihgvi bgaa ym amhai hulchgar bayldag tsarailsan turiin undurluguudtei bsanaas baigvvgvi bsan deer dalai lamiig ireheer hytadiin tald orood gonshignood bsan mud hytadiin haraat bolohnoo
Хулчгар эсвэл өөрийнхөөрөө байх, юу нь үнэ цэнэтэй, юу нь бодит гэдгийг угаасаа ойлгох чадваргүй хүмүүс шүү дээ. Шалтгаан нь маш энгийн. Зүгээр л хагас дутуу боловсролтой, хагас дутуу хүмүүжилтэй айл, нийгэм орчинд өсч хүмүүжсэн хүмүүс. Яаж ч сайхан сэтгэл, сайхан мөрөөдөлтэй байлаа гээд нэмэргүй. Яагаад гэвэл бодит мөрөөдөл, бүтэшгүй мөрөөдөл, бодит эсвэл хийсвэр үнэ цэнэ гэдгийг ялгах чадваргүй хүн төрхтэй сармагчингууд монголын нийгэмд 90% нь учраас.
Америкийн аюулын эсрэг орос ХЯТАДТАЙ хамтарч тэмцэнэ гэж юугаа солиороод бгаан бэ.... МОНГОЛЫН АЮУЛ ХОЙНО УРД эсвэл дотроосоо л бна уу гэхээс тив алгасаад манайд аюул учруулдаг АМЁРК гэж хадуурах бас арай шүү
Ж.Баясах гуай зөв зүйл ярьсанд баярлалаа Эрүүл энхийг хүсье.