СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-21

Ломбардууд барьцааны эд зүйлсийг зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ШӨХТГ-аас Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн хэмжээнд нийтдээ 180 ломбардыг хамруулсан бөгөөд тэдний үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хянаж шалгасан байна.

Ломбардууд алт, мөнгө, монетон эдлэл, хөөрөг, хэт хутга, эмээл, хазаар, эртний эдлэл, автомашин, гар утас, гар утасны дугаар, зургийн аппарат, зөөврийн болон ширээний компьютер, гэр ахуйн цахилгаан бараа, мөн автомашин зэрэг иргэдийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгож байна. , хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцон авдаг бол зарим газрууд нь алданги тооцдоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Харин Иргэний хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд:

  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаж ажилладаггүй;
  • Хэрэглэгч эрхээ хамгаалах тухай болон санхүүгийн мэдлэггүй байдлыг ашиглан хэт нэг талын ашиг сонирхол давамгайлсан, хууран мэхэлж, төөрөгдүүлсэн шинжтэй гэрээг шууд тулган байгуулдаг; 
  • Цахилгаан бараа, гар утас, нөүтбүүк, ТВ-ийг зах зээлийн ханшнаас доогуур буюу 40-50 хувиар үнэлж авдаг, хугацаа богино, хүү өндөр, хоногоор алданги тооцдог;
  • Иргэний барьцааны эд зүйлсийг зээлийн хугацаа дуусмагц сануулах мессежийг илгээдэг ба дараагийн өдрөөс зөрүү тооцохгүйгээр үл маргах журмаар худалдан борлуулж ломбардын орлого болгох талаар гэрээнд тусгасан; 
  • Зээлийн гэрээний хугацаанаас өмнө иргэн эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүүг тооцож төлөхөөр гэрээнд тусгах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.