АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад рицин гэх хороор хордуулсан захидал илгээсэн байж болзошгүй сэжиг бүхий эмэгтэйг баривчлан саатуулжээ. Уг эмэгтэй Канадаас Нью-Йорк мужаар дамжин АНУ-д нэвтрэхийг оролдсон байна.
Түүнийг барихад гар буутай байсан гэжээ. Вашингтон мужийн прокурорууд сэжигтэй эмэгтэйн эсрэг хэрэг үүсгэхээр ажиллаж байна.
Ерөнхийлөгч Трампад хаягласан хортой захидал ирснийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Мөрдөгчид үүнийг Канад улсаас ирсэн байж болзошгүй тухай хэлсэн. Тодруулбал Канадын Куэбэк мужийн Сэнт Хуберт хотоос Америкийн Ерөнхийлөгчид хаягласан байжээ.
Цагаан ордонд хаягласан бүх илгээмж захидлыг шалгаж үздэг журмаар нягтлахад рицин хор илэрснийг хоёр ч удаагийн шалгалтаар баталсан юм. Канадын цагдаагийн байгууллага Америкийн Холбооны мөрдөх товчоотой хамтран хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Канадаас нэг хаягнаас илгээсэн байж болзошгүй ижил төстэй илгээмж, захидал Техас муж руу илгээснийг мөн давхар шалгаж байгаа ажээ.
Рицин гэгч уг хорыг кастор шошноос гаргаж авдаг. Террорист ажиллагаа үйлдэх үед ихээр хэрэглэдэг. Нунтаг болон хүчил хэлбэрээр ашиглах боломжтой. Ердөө 500 микрограм байхад насанд хүрсэн хүний аминд хүрдэг байна. Хамгийн хямд, амар хялбар аргаар гаргаж авах боломжтой хор юм. Цусанд орж хордсон тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, дотуур цус алдах, элэг, бөөр, дэлүүг гэмтээх зэргээр цусны эргэлтийг хордуулснаар нас бардаг ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
yaj gargaj avdag yum delgerengui bicheech