СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НҮБ-ын Ерөнхий Ассемблей виртуал хэлбэрээр чуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн дулаарал, цаг уурын хямрал энэ долоо хоногт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дахь удаагийн виртуал чуулганы гол сэдэв байна гэж эх сурвалжууд мэдээлж байна. Дэлхий даяар коронавируст цар тахал газар авсан энэ үед НҮБ-ын чуулга уулзалт хэрхэн зохион байгуулагдах нь анхаарал татаж байгаа юм.

Дэлхий даяар анхаарал хандуулдаг Нью-Йорк дахь НҮБ-ын удирдах байранд энэ жил дэлхийн удирдагчид биечлэн ирэхгүй ажээ. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны хамгийн том тавцанд дижитал дипломат ажиллагаа явагдана. гэжээ. Тиймээс дэлхийн удирдагчид олон мянган км-ын цаанаас өргөн дэлгэцээр холбогдож виртуал орчинд уулзалтаа хийнэ.

Ерөнхий Ассамблей энэ сарын 15-ны өдөр албан ёсны нээлтээ хийж, Нью-Йорк болон АНУ-ын бусад 35 мужид хэрэгжүүлж буй цар тахлын үеийн журмыг баримталж зочид төлөөлөгчид 14 хоногийн хугацаанд тусгаарлагдахаас гадна гишүүн 193 орон зургаа биш ердөө нэг төлөөлөгчдөө илгээхээр болсон.

Маргааш буюу мягмар гарагт Ерөнхий Ассамблейн чуулган дээр удирдагчид үг хэлнэ. Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орнуудын Ерөнхийлөгч, төрийн тэргүүнүүд болох Дональд Трамп, Си Зиньпин, Владимир Путин, Эммануэль Макрон болон Ираний Ерөнхийлөгч Хассан Роуани нар түрүүлж үгээ хэлнэ. Хэдхэн долоо хоногийн дараа Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Трампын хувьд Иран, Хятад болоод сонгуулийн гол өрсөлдөгч Жо Байдены талаар байр сууриа илэрхийлж идэвхтэй оролцоно гэсэн хүлээлт байна. Ойролцоогоор 170 орчим төлөөлөгч виртуалаар илтгэл тавих ажээ.

Өмнөх жилүүдэд дэлхийн төлөөлөгчид нүүр нүүрээ харж гар барин мэндчилж, халуун дотноор тэвэрч, хацар дээрээ үнсэн коктейль үдэшлэг, тусгайлсан уулзалт, хэлэлцээрүүдийг хийж ирсэн ч энэ жил долоо хоногийн турш НҮБ-ын төв байр бараг хоосон байх юм.

Цахимаар илтгэл тавих улс орны удирдагчдад дөрөв хоногийн өмнө илтгэлээ илгээх хүсэлт тавьсан байна. Илтгэлийн хугацаа 15 минутаас хэтрэхгүй байх ёстой.

Цар тахлын үеийн онцгой нөхцөл байдлаас үүдэж ДЭМБ чухал үүрэгтэйгээр оролцох ба био-тархалт, биологийн төрөл зүйл чуулганы гол сэдвүүдэд багтах юм.  

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.