Дэлхийн хүн амын хамгийн баян чинээлэг нэг хувь нь ядуу буурай иргэдийн тэн хагасыг эзэлж буй иргэдээс 2-3 дахин их нүүрстөрөгийн давхар исэл, дулаан ялгаруулж байгааг шинээр хийсэн судалгаа харуулжээ. Судалгааг Oxfam болон Стокгольмын хүрээлэн буй орчны институт хамтран хийсэн байна.
Дэлгэрүүлбэл 1990-2015 оны хооронд 25 жилийн хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 60 хувиар өсчээ. Гэвч дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувь ядуу буурай иргэдийн тэн хагасаас гурав дахин илүү нүүрстөрөгч, дулаан ялгаруулж байгааг тогтоожээ.
Судалгаанаас харахад дэлхийн баячуудын нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг тээврийн хэрэгсэлд донтох байдал, хяналтгүй хэт их хэрэглээ үүнд нөлөөлсөн гэж үзсэн байна. Oxfam интернэйшнл судалгааны байгууллагын бодлого, судалгаа хариуцсан салбарын тэргүүн Тим Гор дэлхийн нүүрстөрөгчийг бууруулах төсөв хүн төрөлхтөний төлөө бус харин хэдийнээ чинээлэг болсон хүмүүсийн хэрэглээг сайжруулахад зарцуулагдаж байна гэв.
Түүнчлэн цаг уурын хямралаас үүдэх муу үр дагавраас хол байя гэвэл нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хязгаарлах ёстой гэдгийг санууллаа.
Дэлхийн долоон тэрбум гаруй хүн амын чинээлэг давхаргад багтдаг 10 хувьд 630 сая хүн ордог. Тэд жилдээ 35,000 долларын орлоготой бол хамгийн чинээлэг нэг хувьд багтдаг эрхмүүд жилдээ 100,000 ам.доллар болон түүнээс илүү орлоготой байна.
Судалгааны байгууллага ядуу буурай иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх ёстой ч хэдийнээ хөрөнгө чинээтэй болсон эрхмүүдийн хөрөнгө чинээг нэмэгдүүлэхэд нөөц бололцоогоо шавхаж байгааг сэрэмжлүүлэв.
Чинээлэг хүмүүсийн унаж хэргэлэдэг тээврийн хэрэгслүүд тансаг зэрэглэлийн автомашин, нисэх онгоцууд ихээр дулаан ялгаруулж байгаа учир тансаг хэрэглээнүүдэд оноох татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлжээ. Гэхдээ жилдээ нэг удаа гэр бүлийнхэнтэй баяраар уулзахаар зорьдог нислэг бус харин сардаа хэдэн арван мянган км-ыг туулдаг тансаг хэрэглээг ялгах хэрэгтэй гэж Тим Гор нэмж мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.