СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: “Сүүдэр бүү тусга” аян орон даяар эхлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Болор-Эрдэнэ
3 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” аяныг өрнүүлж байна.

Тус аян цагдаагийн байгууллага болон “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, “Дэлхийн зөн Монгол”, “JCI- Монгол” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж байна. Тус аян нь есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагдана.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр .

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын цагдаагийн ахлах мэргэжилтэн хошууч Г.Уранбат: 

-2020 оны эхний найман сарын байдлаар 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд нас барж, 290 хүүхэд гэмтжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 35 хувиар буурсан юм.

Хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул, гэр бүлийн тогтворгүй байдал, салалт болон архидан согтууралт, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэргээс гадна хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хохирол учруулдаг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн 80 хувьд нь хүүхэд хохирч үлдсэн байдаг. Эдгээр зөрчлүүдийг бууруулахын тулд бид сэтгүүлчдийн дунд уралдаан зохион байгуулах, өсвөр насны охидуудыг нас насаар нь ангилж подкаст ярилцлага хийх, иргэдэд ойлголт өгөх нөлөөллийн ажлыг шат далаалалтайгаар зохион байгуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.