Өнөөдрийн байдлаар ипотекийн 8 хувийн зээлтэй 100 мянган иргэн бий. Тэдний зээл 4.9 их наядаар хэмжигдэж байгаа. Өнгөрсөн сард арилжааны банкнууд 1077 хүнд 74.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 57.3 хувь нь хөтөлбөрийн, 42.7 хувь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байгаа юм.
Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь хүргэх зорилтыг БХБ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Сангийн яам, Монголбанктай хамтарч судлаад урьдчилсан байдлаар 6 хувь руу буулгая гэдэг тохиролцоонд хүрч байна.
Энэ талаар БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Батболд “Зээл авсан хүмүүсийн материалыг судалж үзэхэд хоёр сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд зээл олгосон бөгөөд сарын дундаж төлөлт нь 681 мянган төгрөг төлж байна. Манай улсын иргэдийн дундаж орлого нь 1 сая 300 мянган төгрөг ч ийм орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгааг харуулж байна. Энэ нь цаашлаад зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байна гэж үзсэн. Дунд болон дундаас доош орлоготой иргэд яагаад ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна гэхээр сарын дундаж орлого нь зээлийн төлөлтөө өгөх хэмжээнд хүрч чадахгүй байгаа тул банк зээл өгөхгүй байгаа тул хүүг бууруулснаар зорилтод бүлгийн иргэд хамрагдах боломжтой гэж үзсэн. Ингээд ажлын хэсгээс ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь болгох шийдвэр гаргасан.
-Ипотекийн 8 хувьтай зээлтэй иргэд 6 хувь руу шилжих боломжтой юу?
-8 хувьтай зээл авсан иргэдийг 6 хувь руу шилжүүлэхэд Засгийн газраас 360 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Манай улсын хувьд энэ хэмжээний санхүүжилт хийх боломжгүй тул нэгэнт байр авсан хүмүүсээ дахин санхүүжүүлж байгаагаас шинээр зэх зээлээс 6000 айлыг орон сууц авах боломжийг шинэ зээлдэгч нартаа олгох зүйтэй гэж үзсэн. Ингээд шинээр орон сууц авах иргэд ипотекийн 6 хувьтай зээлд хамрагдах боломжтой. 8 хувийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад шинээр орон сууц авах тохиолдолд 6 хувиар зээлээ авах боломж нээлттэй.
Үүнийг аравдугаар сарын 1-нээс байх уу хэзээ байх вэ гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр ярьж байгаа ажлын хэсэг дээр шийднэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
6 huvi ch bas ikh bna shoodee. 5 huvi bolgoh beregtei
Арай юмаа. Авсан хүмүүс нь банкны хүүндээ даруулж дууслаа. Бүгдийг нь л 6 хувь болгох хэрэгтэй ш дээ.
Yagaad ingeed irgedee yalgavarlaad baidag yum be? Bugdiig ni 6 huvi bolgoh heregtei sh. Bugd ger orontoi bolohiin tuluu zeeliin huund darluulj hooltoi hoolgui honood zeel tuluud yavj baina. Tegeed ch bank turuuleed huugee avdag sh. yahaaraa aldagdaltai nemelt eh uusver heregtei baidgiin.
өмнө нь нэг хэсэг хүмүүсийг 5 хувь болгоо биз дээ тэрэн шигээ шууд бүгдийг нь 5 н хувь болго .8 хувиар авсан хүмүүс нь тэгээд хохирох юм уу.ёр нь банкны хүү буулгахад яагаад тийм их мөнгө хэрэгтэй юм бэ хувийн банкуудад хүүний зөрүүг нь төлж байгаа юм уу.банкууд орлого нь жоохон буурна биздээ .ард түмэнээ бодооч
Энэ банкууд чинь бүгд улс төрд орчихсон. Ард түмнийг хэзээ ч бодохгүй. Мөнгө л олж байвал тэр айл зээлээ төлж чадахгүй хөөгдөнө үү, эсвэл машинаа хураалгана тэдэнд чухал биш. Яагаад гээч, банк учраас. Банк, банк бусуудад ямарч сэтгэл хөдлөл гэж юм байдаггүй юм. Гадны банкуудыг л оруулах нь зөв. Тэгэж байж л шударга өрсөлдөнө. Одоо бол монопол болчихсон, дээрээс нь улс төрчид банкуудад зориулж хууль баталж өгдөг.
Та нар тоогоо л харах юм. 8% зээл авсанаас эдийн засаг хүндрээд орлого буурчихаад байхад энэ талаар судлах анх авахдаа орлого нотлохдоо хуурамчаар хар дэвтэр хөтөлж нотолсон. 8% хүү биш 60 саяын зээлийн банк хүүлэхдээ 150 сая болгож авна. Тэгээд эхний 15 жил зөвхөн хүүгээ л авна. Сүүлийн таван жил байрны зээлээ төлж дуусгадаг ийм дампуу тогтолцоотой юм чинь ард түмэн нь өсөж хөгжихгүй дээдчүүл баяжсаар дуусдаг үлгэр болж төгслөө.
Ene cin mas zob ajil svv manaih gehed 30 % tolod bairandaa orchon bank vneheer hvnd surtaltai bna zasag tor min dem tus bolood 6 % zeeldee hamruulad ogooch
Ямар хөгийн дүгнэлт вэ, 8%-аа өмнө нь ч олигтой гаргадаг байсан юм шиг, орлого багатай иргэддээ хүрч чаддаг байсан юм шиг. 8% чинй банк болон цөөхөн хэдэн барилгын компаниудын бизнес болоод дуусаж байна. Дээрээс нь өмнө нь хамрагдсан иргэдээ яагаад гадуурхаад байгаан, ядаж л өнгөрсөн жил саяхнаас зээлэнд хамрагдсан иргэдээ хамруулаач!!!!!
Хамаг л залуу нас энэ 8хувьд зарцуулагдлаа.100 саяыг 20-н жилийн хүүнд өгч бна
Арай ч дээ бүгдийг нь хамруулаачээ
Арай дэндэж бншдээ та битгий худлаа яриад бай .2сая төгрөгийн цалин авж үзээгүй гэхдээ1.2саын цалингаас 900000 гаруй мөнгий нь өгөхөөр тэр хүн яаж амьдрах вэ
8% aar avsan urdnii humuus chin tulj chadahgui bairaa huraalgah, zarah deeree tulaad bna maluudaa!!!!!!!!!! tsaling yaj 1.3 say avch bna gej hudlaa helj chadaj bnaa.
iim sonin shiidwer gargahaa bolioch ee. hursun deeree buu. bugd.g 6 huwi bolgo
Та битгий худлаа яриарай 2 саяын цалин авж үзээгүй шүү сард 600-г өгдөг бол бас болж бн юугаар нь амьдрах юм бэ яагаад ийм ялгаварлаж байгаа юм
Өмнөнь зээл авсан авсан иргэдийн зээлээ ч гэсэн 6 хувь болгох хэрэгтэй. Долларын зээлтэй байж бгаад 8 хувийн зээлд орсон. одоо болтол зөвхөн зээлийн хүүнд байрныхаа анхны үнийг 3 дахин нугалж төлөөд бна. Банк бол зүгээр л шулаач гэж хэлж бно.
Bugdiig adilhan hamruulaachee dandaa hagas dutuu yum hiij bhiin .
яагаад ингэж ялгаварлаж байгаа юм бэ, хамаг юмаа шавхаж арай гэж байртай болж байна даг, ямар олигтойдоо зээлээ хойшлуулаад сууж байхав дээ, хөрсөндөө буух хэрэгтэй шт
Одоо энэ ялгавар үзлээ болих болоогүй юмуу. 8% зээлтэй иргэд чигсэн зээл хүүндээ дарагдаж байна.
Адилхан зээл авсан авах гэж байгаа иргэдээ яаг адилхан 6% болгох хэрэгтэйшдээ ялгах хэрэг байнуу дандаа нэг ялгавар үзсэн шийдвэр гаргаж байхымаа арай дэндүү юм
Арай шудрага бус уу
adilhan 6% bolgoochee.bolimoor yumaa
Shudraga bus yumdaa songuuli bolohoor zeeliin hvv 5%, 6% bolool. songuuliin boloh jil bair awsan ni baga hvvgeer awaad l. bs heden darga nar ni huuchin bairaa tvreeselj shine bair awaad. urd ni songuuli boloh gd heseg hvmvvsiin zeel 5% bolson odoo bs 6% boloh ni
Жагартай хамт тэмцэх нь зөв юм бна,ямар юмны 6 хувь руу оруулах.Ард түмнээ ингэж л хуурч гарч ирсэн ЗАСГИЙН ГАЗАР-даа.
Bvgdiin adilhan buulgaachee shudrag bish bn
5%болго иргэдийг ялгаварлах аа боль.
8%, 6%, 5% гэж яаж ч үглэж дуулаад наад НОВШнууд нохой хжцсан чинээ тоохгүй❗❗❗тэгсэн дор ГАДНЫ БАНК оруулж ирэх талаар бүх нийтээрэй тэмцэж одоогын БАНКны тогтолцоог таслан зогсоох хэрэгтэй...Хэтдээ бидний үр хүүхэдүүдэд хэрэгтэй❗❗❗