Цар тахлын голомтод бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа эмч, ариутгагч, сувилагч гурван хүнийг өнөөдөр тус бүр таван сая төгрөгөөр шагналаа. ХӨСҮТ-ийн эмч С.Оюунгэрэлийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.
ХӨСҮТ-ийн эмч С.Оюунгэрэл:
-Монгол улсад коронавирусийн халдварын тохиолдол нэгдүгээр сарын 15-нд бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн 300 орчим эмч, ажиллагсад нойр хоолгүй ажиллаж байна. Цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд дасан зохицож ажиллах нь хамгийн чухал. Манай хүчирхэг хамт олон нарийн дэглэм дор сахилга баттай ажиллаж чадаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 140 хоног гэрээсээ хол ажиллаж байгаа хүн ч байгаа.
Өчигдөр бид 312 дахь хүнээ хүлээн авсан. Одоогоор манай хамт олноос нэг ч хүн халдвар аваагүй. Авахгүй гэдэгт итгэлтэй байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Busad karintiinii emneleg noirtoi xonood bnuu te.
Зөв хүмүүсээ урамшуулжээ ыаяр хүргэе маш их ачаалал авч бга шүү эд нар минь
Оюунгэрэлдээ болон хамтарч ажилж буйХӨСТ ийн хамт олонд эрүүл энх аз жаргал хүсье