СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

WeChat-ыг хориглох АНУ-ын ЗГ-ын саналыг дээд шүүх эсэргүүцэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газрын санаачилсан БНХАУ-ын цахим харилцаа, төлбөрийн систем бүхий WeChat аппликейшныг хориглох шийдвэрийг дээд шүүхийн шүүгч хүлээж авсангүй. АНУ-ын дээд шүүгч Лаурел Билер Хятадын апп-ыг хорих нь Үндсэн хуулинд оруулсан анхдугаар нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн ноцтой асуудал гэж үзлээ.

Үндсэн хуулийн анхдугаар нэмэлт өөрчлөлтөд ярьж, хэлэх чөлөөтэй эрхийг хүн бүрт ижил тэгш олгосон байдаг ажээ. Нэгдсэн улсын Худалдааны газраас өнгөрсөн ням гарагаас эхлэн Америкийн апп сторуудад WeChat-ыг санал болгохыг хориглож байгаа хэмээн мэдэгдсэн байна. Учир нь уг аппликейшнээр дамжуулан Хятадын Засгийн газар олон сая иргэний мэдээллийг хууль бусаар хулгайлан авч байгаа хэмээн буруутгаад байгаа юм.

Харин Хятадын Засгийн газар болон WeChat аль аль нь үүнийг гүтгэлэг гэж үзэж үгүйсгэсэн байр суурьтай байдаг. Уг апп-ыг эзэмшигч Тенсент компани Америкийн Засгийн газрын хориг бол таагүй явдал хэмээн мэдэгджээ.

Үүнээс өмнө Америкийн Худалдааны газраас ТикТок апп-ыг хориглох заалтад оруулсан байсан ч Америкийн Oracle болон Walmart компаниуд гэрээ хэлэлцээрт хүрсний дараа WeChat-тай холбоотой шийдвэрийг дээд шүүгч танилцууллаа.

Сан Франциско дахь дээд шүүгч байна.

WeChat бол 2011 онд үүсч, хэрэглэгчдэд хүрч эхэлсэн аппликейшн юм. Үүгээр хэрэглэгчид хоорондоо зурвас бичилцэх, холбогдож ярихаас гадна төлбөр төлдөг нэгдсэн системтэй. Сар тутамд тэрбум гаруй хүн уг апп-ыг хэрэглэдэг байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.