СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Баярсайхан нарыг шүүх хурал эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:30 цагаас МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Экспорт, импорт хилийн хорио цээрийн газрын дарга асан Э.Аззаяа нарын зургаан хүнийг шүүх хурал эхэллээ.

Н.Баярсайхан, Э.Аззаяа нар нь хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хилээр оруулах зөвшөөрлийг олгохгүй зориудаар гацааж, удаах замаар аж ахуйн нэгжүүдийг шахаанд оруулж их хэмжээний авлига авдаг болох нь камерын бичлэг, их хэмжээний бэлэн мөнгө, валют зэрэг бусад эд мөрийн баримтаар өмнө нь нотлогдож байв.

Гэвч өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хянаад авлига авсан нь тогтоогдож байгаа боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь олон нийтийн шүүмжлэлийн бай болсон бөгөөд уг хэргийг УДШ өнгөрсөн хоёрдугаар сард хянаад анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, ял шийтгэл оноох ёстой хэмээн буцааж байлаа.

Хэрвээ анхан шатны шүүх Н.Баярсайхан нарыг гэм буруутай хэмээн үзэх аваас авлигын шугамаар олсон 10,000 ам.доллараа оймсондоо нууж байгаад баригдсан Н.Баярсайхан нар шоронд хоригдох юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.187.99

Цагаатгах биз

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.196

Юу ч гэхэв дээ... Монгол түмнийхээ эрүүл, аюулгүй байдлын манаанд үнэнчээр зүтгэх учиртай албаны нэр хүндийг унагааж, бүх л бүтэн хяналтын тогтолцоонд нас биеэ хайрлалгүй зүтгэж яваа 2000 улсын байцаагчийн хичээл зүтгэлийг шавартай хутгасан ийм хүмүүсийг Мэргэжлийн хяналтын эрхэм хүндтэй албанд тохоон томилсон хүмүүс ч мөн хариуцлага хамтдаа үүрэх учиртай. Хайран сайхан байгууллагын минь нэр хүнд...

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.116

зүгээо буудчихвал амар бишүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.