Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн яамны удирдлага, ажилчтай уулзалт хийж байна. Эрүүл мэндийн яамныхан өнгөрсөн нэгдүгээр сараас хойш коронавирусийн халдварын эсрэг маш сайн ажиллаж байгааг Ерөнхий сайд дурдлаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна. Уг хөрөнгө мөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмж авчээ. Урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд 1 удаа хийх ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.
“Та бүхний ажлын үр дүнд өнөөдөр манай улс дотооддоо халдвар бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн яамны төсөв өнгөрсөн онуудад 57 сая төгрөг төсөвлөдөг байсан бол энэ жил 133 тэрбум төгрөг төсөвлөгдөж, 103 тэрбум төгрөгийг коронавирусийн халдвартай тэмцэхэд зарцуулахаар болсон. Өнгөрсөн онд 102 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 55 эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулсан. Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг гурван удаа нэмэгдүүлж, найман хувиар нэмсэн.
Эрхтэн шилжүүлэх төвийг яаралтай байгуулж, эрүүл мэндийн ажилтнаа чадавхжуулах. Яалангуяа хөдөө, орон нутгийн эмнэлгийн ажилтнуудыг гадаадад дотоодод явуулж, туршлага судлуулах хэрэгтэй.
Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн есөн орны нэг нь Монгол Улс болсон нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн гавъяа. Шинэ коронавирусийн халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед үзвэр үйлчилгээний газрыг нээж байгаа нь эрсдэл дагуулж буй тул эрүүл мэндийн салбарынхан анхаарлаа сулруулж болохгүй" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.