СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Иргэн бүрийг жилд нэг удаа багц шинжилгээнд хамруулахыг зорьж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яамдын үйл ажиллагаатай ээлж дараалан танилцаж байгаа. Энэ удаад эрүүл мэндийн салбар, тэр дундаа ЭМЯ-ны удирдлагуудтай уулзаж байна. 

Ерөнхий сайд өнөөдөр өглөө "Эрүүл мэндийн хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцаад, улмаар дөнгөж сая УНТЭ-ийн удирдлагуудтай уулзлаа. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд "Иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг болъё хэмээн зорьж байна. Ингэснээр хүндэрсэн хойно нь биш, өвчнийг даамжрахаас нь өмнө эмчилдэг болно" зорилго, зорилтынхоо талаар ярилаа.

Энэ ажлын эхлэл болгож боловсролын салбарын ажиллагсдыг УНТЭ-т багц шинжилгээнд хамруулах явцтай танилцлаа. Багц шинжилгээнд хамрагдсан багш, ажиллагсад талархаж байгаагаа илэрхийлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.