СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-20

Ерөнхийлөгч Увс руу төмөр зам тавих цаг болсон гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймагт ажиллах үеэрээ говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл өгчээ.

Төмөр замын их бүтээн байгуулалтад оролцож буй монгол инженер залуус дээд тал нь таван сая, доод тал нь хоёр сая зургаан зуун мянган төгрөгийн цалин авч байгааг тэрбээр тодотгохын ялдамд Увсын иргэдийн сонорыг мялаасан нэгэн зүйлийг хэлсэн нь баруун аймаг руу төмөр зам тавих тухай асуудал байв.

Тэрбээр зүүн, төв бүс нутаг төмөр замд дөрөөлөн хурдацтай хөгжих учраас баруун бүсийг дэд бүтэцтэй болгох асуудалд анхаарал хандуулах цаг болсон. Тодруулбал, хөгжлийн амин судас болох төмөр замыг  баруун аймаг руу тавьснаар алслагдсан бүсийн малчдын орлого нэмэгдэж, төмөр замаар тээвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үнэ буурна хэмээн хэлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.