Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газрын найман эмнэлэгт коронавирусийн халдварыг цаг хагасын дотор бүрэн оношлох чадамжтай оношлуурыг ашиглаж байгаа талаар ВВС мэдээлжээ. Уг оношлуурын ачаар Ковид-19-ийн халдварыг илрүүлэхдээ тусгай лаборатори ашиглах шаардлагагүйгээр бүрэн оношилж байгаа ажээ.
Хааны удмын нэрэмжит Лондоны коллежийн эрдэмтэд түргэн оношлуурыг гаргаж авсан байна. Туршилт судалгаагаар уг оношлуурын үр дүн лабораторийн дүн шинжилгээтэй ижил гарч байгаа юм.
Оношлуурт нэг удаагийн цэнхэр бортгон дотор арчдас суурилуулж түүгээр дамжуулан халдварыг илрүүлэх химийн нэгдлийг байрлуулсан байна. Гутлын хайрцагны хэмжээтэй уг төхөөрөмжийг мэргэжилтнүүдэд санал болгохоор зэхэж байна. Гэвч эдгээр хайрцгууд нь нэг удаад нэг л шинжилгээний хариуг гаргах хүчин чадалтай учир өдрийн турш 16 удаа коронавирусийг оношлох боломжтой юм.
Төхөөрөмжийн судалгааг удирдсан коллежийн ахлах мэргэжилтэн профессор Грахам Күк уг технологийг гэрийн нөхцөл хэрэглэхэд илүү тохиромжтой байж болохыг мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.