СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Форрест Гамп"-ын зохиолч Уинстон Грум 77 насандаа таалал төгсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Зургаан удаагийн Оскарын шагналт, алдарт "Форрест Гамп" киноны номын зохиолч Уинстон Грум 77 насандаа таалал төгсжээ.

Түүний төрөлх Алабама мужийн Ферхоп хотын захирагч Карин Вилсон энэхүү мэдээг хэвлэлийнхэнтэй хуваалцсан байна. Тэрээр "Надад одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч Уинстон Грум лхагва гарагийн шөнө нас барсан. Бид энэ мэдээг сонсоод туйлын их харамсаж байна. Тэр үнэхээр эндхийн шүтээн байсан" гэсэн юм.

Төрөлх муждаа эргэж ирснийхээ дараа тэрээр "Washington Star" сонины сурвалжлагч байсан бөгөөд удалгүй өөрийн роман зохиол бичихдээ анхаарах болсон байна.

Энэхүү роман 1994 онд Том Хэнксийн тоглосон кино болон хувирч, зургаан ангилалд Оскарын шагнал хүртсэн.

Вьетнамын дайны үеэрх нэгэн тэнгисийн явган цэргийн түүхийг өгүүлэх түүний "Conversations with the Enemy" ном нь 1984 онд Пулитцерийн шагналд нэр дэвшиж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.