Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтсэний долоо нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 2-р баг “Залуус хороолол” гэх газар /сумын төвөөс хойш 30 км/ шороон замд Hyundai Porter автомашины жолооч Л нь 2020.09.14-ний 12 цагийн орчимд явган зорчигч 28 настай, эмэгтэй Х-г мөргөж амь насын хохироожээ.
Дорнод аймаг Хөлөнбуйр сум 1-р баг “Өлзийт” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 18км/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашины жолооч Л нь 2020.09.15-ны 22.40 цагийн орчимд жижиг оврын улсын дугааргүй /ковш/ механизмтай мөргөлдөж жолооч Л, зорчигч Б нарын 2 хүний амь хохирсон харамсалтай хэргийн зургийг та бүхэнд хүргэж, сэрэмжлүүлж байна.
Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан баг “Оюу толгой” гэх газар /сумын төвөөс урагшаа 110км/ асфальтан замд Ssanyong Korando автомашины жолооч Г нь 2020.09.17-ны 20.30 цагийн орчим явган зорчигч хэн болох нь тодорхойгүй 25 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
Дорнод аймаг Цагаан-Овоо сум 3-р баг “Галын гол” гэх газар /сумын төвөөс урагшаа 25км/ шороон замд Toyota Chaser автомашины жолооч Э нь 2020.09.17-ны 23.30 цагийн орчим Dayun маркийн П жолоочтой мотоциклтой мөргөлдөж жолооч 66 настай, эрэгтэй П-н амь хохирсон.
Дорнод аймаг Чойбалсан хот 7-р баг /аймгийн төвд/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь 2020.09.18-ны 01.30 цагийн орчим явган зорчигч 24 настай, эмэгтэй Т-г мөргөж амь насыг тус тус хохироожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.