СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-09-17

ВИДЕО: "Хүүхэд өргүүлнэ" гэх зар фейсбүүкт оруулсан гэр бүлийг цагдаагийн алба шалгаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

"Хоёр настай эмэгтэй хүүхэд айлд өргүүлнэ" гэсэн зар фейсбүүкийн нэг группт буюу цахим орчинд өчигдөр тавигдсан. Тус мэдээллийн мөрөөр үүссэн асуудлыг Цагдаагийн байгууллагаас хэрхэн шийдэж байгааг бид тодрууллаа.

Тус үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгах явцад залуу гэр бүл, амьжиргааны түвшин доогуур амьдралтай байсны улмаас ийм үйлдэл хийхэд хүргэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэрэв хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй байх юм бол эрүүгийн хуулийн 13.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгах юм.

Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлгийн 11 дүгээр хэсэгт зааснаар эцэг, эх, асран хамгаалагч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол гурван жил, амь нас нь хохирсон бол найман жил хүртэл хорих ялаар шийтгэхээр заасан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.