Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Эрүүл мэндийн яамны хамтарсан сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар 29 наснаас доош насны хүүхэд, залуучууд амиа хорлох эрсдэл маш өндөр байгаа нь ажиглагджээ. Нийт 605 хүн амиа хорлосон байна. Үүний 25 хувь нь 10-25 насны хүүхэд,залуучууд байсан бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт нь хүүхэд, залуучуудын дийлэнх хувийг эзэлжээ.
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх Банхар арт терапи төслийг Боловсролын салбарт жишиг болгон нийслэлийн 3 сургууль дээр хэрэгжүүлж байна.
Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний шинэлэг аргыг нэвтрүүлэхээр энэхүү арт терапи төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Хүний эрхийн үндэсний хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр 2016 онд гаргасан судалгаанаас харахад 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байна. 5 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 4 хүүхдийн 1 нь үл хайхрагдах, 8 хүүхдийн 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэх тоо мэдээ гарсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.