СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Болд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал болох уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

"Рио Тинто" групп Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакыг огцруулсныхаа дараа шинэ удирдагчаа хайж байна.

Өнгөрсөн тавдугаар сард билээ. Үүний дараа компани удирдах албан тушаалтнуудад санхүүгийн шийтгэл ногдуулахаар төлөвлөөд байсан.

Гэвч "Рио Тинто"-гийн хөрөнгө оруулагчид болон уугуул иргэдийн бүлэг уг хэргийн талаар илүү хүчтэй арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг шаардсаны улмаас тус компани  юм. 

Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани болох "Рио Тинто" одоо шинэ Гүйцэтгэх захирлаа сонгохоор дотоод болон гадаад хувилбаруудаа судалж байгаа бөгөөд

Тэрээр "Шинэ Гүйцэтгэх захирал бидний олон нийт болон тэдний өв соёлыг зөв зохистой, үр дүнтэй зохион байгуулах чадварт итгэх итгэлийг сэргээх явдлыг хариуцах ёстой болно. Энэхүү үйл явц хэдэн сар эсвэл хэдэн жил ч үргэлжилж магадгүй. Энэ бидний гол шалгууруудын нэг байх болно" гэсэн аж. 

Тэгвэл хэд хэдэн

"Bloomberg" агентлаг түүний талаар ийнхүү нийтэлжээ:

Б.Болд нь Гүйцэтгэх захирлын албан тушаалд компани дотроос сонгогдох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэг. Монголын иргэн тэрээр өмнө нь хөрөнгө оруулалтын банкир байсан бөгөөд 2016 онд "Рио Тинто"-д ажиллаж эхлэхээсээ өмнө "JPMorgan Chase & Co." хөрөнгө оруулалтын банканд захирлын алба хашиж байжээ. Тэрээр одоо "Рио Тинто" компанийн Эрчим хүч, эрдсийн бизнесийг ахалдаг бөгөөд мөн гэрээ байгуулдаг нэгжийг удирддаг. Б.Болд бол стратегийн сэтгэгч бөгөөд түүний үүрэг хариуцлагад компанийн ирээдүйд ямар түүхий эд нэн чухал болохыг тодорхойлох зэрэг багтдаг.

Уг нийтлэлд онцолсон бусад нэр дэвшигч нар нь:

Дэлхийн хамгийн том алт олборлогч "Newmont Corp." компанийн Гүйцэтгэх захирал Том Палмер

"Рио Тинто"-гийн томоохон өрсөлдөгч болох "BHP" компанийн санхүүгийн асуудал хариуцсан дарга Питер Бивен

Австралийн хамгийн том алт олборлогч компани "Newcrest Mining Ltd."-ийн Гүйцэтгэх захирал Сандип Бисвас

"South32" компанийн Гүйцэтгэх захирал Грэм Керр

Эх сурвалж: Bloomberg

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.