СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-09-17

Чойжин ламын сүм музейд 300 сонсголгүй иргэнд түүхийн үзмэрүүдийг дохионы орчуулгатайгаар үзүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Өчигдөр Чойжин ламын сүм музейд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан Монголын эртний соёлын болон түүхэн дурсгалын эд зүйлсийг дохионы орчуулгатайгаар танилцуулсан байна. ХБХХЕГазар, Чойжин ламын сүм музей хамтран зохион байгуулсан “Дохионы хэл бүгдэд зориулагдсан” нэртэй өдөрлөгт сонсголгүй 300 иргэн хамрагджээ.

Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн өдрүүдийг олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн. Харин манай улс 2009 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд 2020 оныг “сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдөрлөг нь сонсголгүй иргэдийн долоо хоногийг өргөн хүрээтэй тэмдэглэж, олон нийтэд эерэг хандлагыг төлөвшүүлэх, сайн сайханд уриалах, хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэхийн төлөөх олон ажлуудын эхлэл болж байгаа юм.

“Дохионы хэл бүгдэд зориулагдсан” өдөрлөг нь ХБХХЕГ, сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоотой зохион байгуулагдлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.