СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын хэмжээнд тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 20 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, 4200 гаруй хос гэрлэлтээ цуцлуулжээ. Ихэнх хос эхний 3-5 жил харилцааны асуудалтай тулгарч үл ойлголцож эхэлдгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өнчрүүлэх алхмыг сонгож байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас танилцуулсан статистик мэдээллээр манай улсад өнгөрсөн жил 4200 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай тэнцэх тоон үзүүлэлт аж. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлага их байна.

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэхийн тулд залуу хосууд хаана хандахаа мэддэггүй. Ингээд дотнын найз нөхдөөсөө зөвлөгөө авч ярилцдаг ч оновчтой шийдэлд хүрдэггүй байна. Харин мэргэжлийн хүрээнд зөвлөгөө өгөх сэтгэл зүйчийг зорьж очоод амьдралынхаа нарийн ширийн асуудлыг илэн далангүй  ярих хүн тийм ч олон биш.

Энэ бүхнээс үзэхэд манай улсад гэр бүлийн салалт онцгой анхаарах шаардлагатай сэдэв болсон нь харагдана. Гэр бүл салалтын цаана хүүхдийн эрх, хүмүүжил, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйл уялдаатай байдаг. Салж байгаа гэр бүлүүд 1-2 хүүхэдтэй. Тэгвэл жилд дунджаар 10,000 орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.