СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Зеланд улс Ковид-19-ийг дийлсэн ч эдийн засгийн гүн хямралд унав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Шинэ Зеланд улс энэ жил Ковид-19 цар тахлыг хатуу чанга хөл хорионы ачаар ялан гарснаа дэлхийн нийтэд зарласан билээ. Тус улсад 1,458 хүн коронавирусийн халдвар авч 25 хүн нас барснаас яг өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан нэг хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Гэтэл хатуу чанга хөл хорио ард иргэдийг нь халдварт цар тахлаас аварсан боловч эдийн засгийн огцом уналт, хямралын үеийг авчиржээ. Энэ жилийн 4-6 дугаар саруудын хооронд .

Шинэ Зеланд улс гаднаас коронавирусийн халдварыг нэвтрүүлэхгүйн тулд хилээ хааж, хөл хорио тогтоосон нь хямрал дагуулсан гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм. Хэдийгээр эдийн засаг ойрын 30 гаруй жил тохиогоогүй уналтад орсон ч Засгийн газар халдварт цах тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн алхмын хариу урвалаар эдийн засгийн эргэн хурдацтай сэргэнэ хэмээн найдаж байна.

Ойролцоогоор таван сая хүн амтай тус улс дотооддоо коронавирусийн халдваргүй болсон ч зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд байгаа ажээ.

Эдийн засгийн хүнд байдал нь ирэх сард болох сонгуулийн үеэр хамгийн гол сэдэв болж байна. Шинэ Зеландууд төрийн эрх баригчдаа өнгөрсөн наймдугаар сард сонгох ёстой байсан цар тахлын үеийн хорио цээрийн улмаас ирэх аравдугаар сар болгон сонгуулийг хойшлуулжээ.

Эдийн засгийн хямрал гол асуудал мөн боловч өнөөгийн Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш хатуу чанга хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлсний ачаар коронавирусийг ялж чадсан гавьяатай гэж үзэж байна.. Тэрбээр илүү хүчтэй, хурдтай байх ёстой хэмээн уриалсан байна.

Харин сөрөг хүчний зүгээс эрх баригчид илүү прагматик байж чадсан бол эдийн засгийг аврах боломж байсан хэмээн Засгийн газрыг буруутгаж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.