СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Калифорни мужид асч буй түймрийн утаа Европ тивд хүрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын баруун эргийн мужууд, тэр дундаа Калифорни мужид сүүлийн 18 жилийн хугацаанд тохиогоогүй олон ойн түймэр асч байна. .

Калифорни, Колорадо мужуудад түймэр өнгөрөгч наймдугаар сарын дундуур асч эхэлсэн.  Энэ нь 2000 оноос хойш ассан ойн түймрийн дундажтай харьцуулахад маш өндөр үзүүлэлтийг харуулж байна. Орегон, Вашингтон мужуудад есдүгээр сараас эхлэн ойн түймэр ноцтой хэмжээнд хүрч байна. Цаг агаарын байдал халуун, хуурайшилт ихтэй,  хүчтэй салхи шуурч байгаа нь түймрийг улам бүр өдөөж, нөхцөл байдлыг дордуулж байгаа юм.

Европын цаг уур судлалын төвөөс хиймэл дагуулын ажиглалтын зураг ашиглаж судалгаа хийсэн байна. Ингэхэд АНУ-ын нутаг дэвсгэрт асч буй ойн түймрийн идэвхжил 2003-2019 оныхтой харьцуулахад хэдэн арваас хэдэн зуу дахин өндөр гарчээ.

Үндэсний гал түймэртэй тэмцэх төвийн мягмар гарагт өгсөн мэдээллээр Америкийн 11 мужийн нутаг дэвсгэрт 87 түймэр асч байна. Наймдугаар сард түймэр асч эхэлснээс хойш Калифорни мужид 25 хүн өртөж нас баржээ. Харин Орегон мужид 10 гаруй хүн нас барж, 22 иргэн сураггүй алга болоод байна.

Бохирдлын хэмжээг дурдвал түймрийн улмаас Калифорнид 21,7 мегатонн, Орегонд 7,3 мегатонн, Вашингтонд 1,4 мегатонн нүүрстөрөгч ялгарчээ. Иймээс Америкийн баруун эрэг яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн агаарын чанар муутай бүс болон хувирлаа.

Америк тивийн баруун эргийн Номхон далайд түймрийн зузаан утаа олон хоногийн турш хучиж улс орон даяар төдийгүй Канадын нутаг дэвсгэрийг бүчин авсан байна. Утаа Атлантын далайг гатлан хойд Европт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүрсэн болохыг хиймэл дагуулаас авсан мэдээлэл дээр үндэслэн нотолжээ.

 

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.