Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна...
Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд Я.Содбаатар нар болон УИХ-ын гишүүд оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-XX зуунд Монгол улсын сэргэн мандлыг удирдсан Ю.Цэдэнбал даргын үйл хэргийг дурсаж гүнээ хүндэтгэх, мөнхийн гавьяаг үүрд дурсах өдөр тохиож байна. Ю.Цэдэнбал нь МАН-ын дарга болсны 80 жилийн ой мөн тохиож байна.
Энэ эрхэм хүний түүхэн зүтгэлээр Монгол улс НҮБ-ын гишүүн болж, МУИС зэрэг сургуулиуд байгуулагдан, бичиг үсэгтэй Азийн анхны улс болж байлаа. Эрдэнэт үйлдвэр, УБТЗ-ыг тавин, хүн амаа эрүүлжүүлэх үйлсийг гардан удирдаж, мал аж ахуйн орныг 40 жилийн хугацаанд мал аж ахуй, хөдөө аж ахуйн хосолмол улс болгосон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.