Уганда улсын алслагдсан Морото дүүргийн хорих газраас 200 гаруй хоригдол оргожээ. Хачирхалтай нь тэд хорих газраас олгодог шар өнгийн дүрэмт хувцсаа тайлж орхин нүцгэн зугтаасан байна.
Нүцгэн оргодлууд хорих газрын зэвсгийн агуулахыг эвдэж зэр зэвсэг авсныхаа дараа хувцсаа тайлж үлдээн зүүн хойд бүсийн зэрлэг ой мод, ширэнгэтэй алслагдсан нутгийг зорин зугтжээ.
Цэрэг цагдаагийн ажилтнууд оргодлуудыг мөшгин харилцан гал нээсэн байна. Энэ үеэр 219 оргодлоос хоёр нь, цэргийн нэг албан хаагч бууны суманд өртөж амь насаа алджээ.
Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр ихэнх оргодлууд малын хулгайн гэмт хэргээр хоригдож байжээ. Тэднийг мөрдөн мөшгих ажил үргэлжилж байна. Орон нутгийн оршин суугчдад хандан оргодлууд гэр орон руу дайрч нэвтрэх, хувцас хунарыг нь хулгайлж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.