СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-09-17

ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Д.Даваасүрэнг томилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Д.Даваасүрэн 2016 оны есдүгээр сараас 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийсэн албан ёсны хоёр өдрийн айлчлалын багт Монголын талаас Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Даваасүрэн оролцсон тул УОК-ын дүрэм журмын дагуу тэрбээр тусгаарлалтад орсон байна.

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Даваасүрэнгийн товч намтар:

 Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар, 2001 онд АНУ-д Ази Номхон далайн бүс нутгийн Аюулгүй байдлын дээд курст суралцаж төгссөн, орос, англи, солонгос хэлтэй.

1994-2002 онд Гадаад Харилцааны Яаманд дипломат ажилтан,
2002-2006 онд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга,
2006-2008 онд Ерөнхий сайдын зөвлөх,
2008-2012 онд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.