СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хоёр настай хүүхдийн цахим бүртгэл есдүгээр сарын 18-наас эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Болор-Эрдэнэ
4 жилийн өмнө

Нийслэлийн боловсролын газраас хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн элсэлт бүртгэл, сургуулийн автобусын талаар мэдээлэл хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “хичээл сургалтын ажлыг хэвийн горимоор шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд хоёр настай хоёр настай хүүхдийг элсүүлэх” болсон.

. Цахим бүртгэл хаагдсаны дараа цэцэрлэг тус бүр дээр элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Бүртгэл үргэлжлэх хугацаанд тухайн цэцэрлэг бүр дээр иргэдэд туслах ажилтан ажиллана.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга:

-Нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Эдгээрээс 80 орчим хувийг цахим бүртгэлээр авна. Үлдсэн 20 хувийг багш ажилчдын хүүхдүүдийг авахыг зорьж буй. Үлдсэн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна. Нийслэлийн хэмжээнд 1800 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.