Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас аймгийн хэмжээнд 24 бүлгийн 292 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгэжээ. Өсвөрийн аврагчид болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшжээ.
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зорилтот таван сумын ерөнхий боловсролын сургуулийн 5 бүлгийн 156 гишүүнд малгай, хантааз хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.