СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп Ойрхи Дорнодын хэлэлцээрийг даргалав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Израйлийн өндөр дээд албаны төлөөлөгчид АНУ-ын Цагаан ордонд айлчлан олон жил үргэлжилсэн хорио цээрийг дуусгаж, харилцаа холбоогоо сайжруулах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ойрхи Дорнодыг шинээр тодорхойлох гэрээ хэлэлцээрийг АНУ зуучлан Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтыг даргалсан байна.

Хэлэлцээрт Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху, Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайед аль Нахьяан, Бахрейны гадаад хэргийн сайд Абдуллатиф бин Рашид Аль Заяани нар гарын үсэг зуржээ. Энэ удаагийн гэрээ хэлэлцээрийг түүхэн хэмээн тодотгож ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.

Учир нь Израйлийн тусгаар тогтнолыг Арабын хойгийн ердөө дөрвөн улс хүлээн зөвшөөрсөн. Йордан, Египет улсуудын дараа Арабын Нэгдсэн Эмират Израйлийг хүлээн зөвшөөрч энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан Арабын гурав дахь орон болсон бол Бахрейн улс ийнхүү нэгдэж байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны South Lawn-д хийсэн мэдэгдэлдээ уг хэлэлцээрийн ач холбогдолын талаар онцолсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.