СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Барбадосчууд Элизабет хатныг халж, бүгд найрамдах засаглалтай болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Карибын тэнгист байрлах арлын улс Барбадос Их Британийн колониос гарсан ч хамтын нийгэмлэгийн хатан хаант засаглалтай улс хэвээр үлдсэн юм. Тэгвэл 286,641 хүн амтай арлын улс хатан хаан .

Энэ тухай Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли мэдэгдэн захидал илгээсэн байна. Тэрээр уг захидалдаа арлын улсын анхны захирагч Эррол Барровын “колончлогдсон газарт дураараа загнахгүй байх”-ыг сануулсан үгийг иш татан оруулжээ.

Ерөнхий сайдын бүгд найрамдах улс болох тухай захидлыг ерөнхий захирагч Дэм Сандра Мэсон уншиж олон нийтэд танилцуулсан байна. Захидалд дурдсанаар колончлолын үе хэдийнээ ард хоцорсон бөгөөд Барбадосчууд газар нутгийнхаа тэргүүн нь байх ёстой гэжээ.

Барбадос нь 1966 онд Их Британиас тусгаар тогтнолоо тунхагласан уртаараа 34 км, өргөнөөрөө 23 км хэмжээтэй арлын жижиг улс юм. Тэд ирэх жил буюу 2021 онд тусгаар тогтнолынхоо 55 жилийн ойн баярыг тэмдэглэхдээ хатан хаант засаглалыг халж бүгд найрамдах засаглалд шилжихээр төлөвлөжээ.  

Өмнө нь 1998, 2015 онуудад бүгд найрамдах засаглалд шилжих тухай оролдлого хийж байсан удаатай. Хэрэв хатан хаант засаглалыг халж чадвал Тринидад ба Тобаго, Доминик, Гайана улсуудтай адил бүгд найрамдах улс болно. Колончлолын эрин үе төгсгөл болсон ч Карибын жижиг улсууд Их Британийн хамтын нийгэмлэгийн гишүүн орон болж хатан хаант, үндсэн хуульт засаглалтай үлдсэн байдаг.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.