Өмнөд Солонгосын “T'way Air” агаарын нислэгийн компани өнөөдрөөс Хятадын Ухань хот руу нислэг үйлдэж эхэллээ. Цар тахлын улмаас зогсоогоод байсан нислэгээ найман сарын дараа сэргээж буй нь энэ юм. “T'way Air” компани Инчеон-Ухань чиглэлд долоо хоногт нэг удаа ниснэ гэж өнгөрсөн сарын сүүлээр Хятадын эрх баригчид мэдээлж байсан. “Бид зуны улиралд аравдугаар сарын 24 хүртэл Ухань руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Харин өвөл аравдугаар сарын сүүлчээс гуравдугаар сар дуустал нислэг үйлдэх талаар Сөүл болон Бээжингийн эрх баригчид зүтгэж байна” хэмээн “T'way Air” компанийн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ. Ухань хот орон нутгийн бүх нислэгээ нэгдүгээр сарын 23-нд цуцалснаас хоёр хоногийн дараа Солонгост коронавирусын анхны тохиолдол бүртгэгдэж байсан.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж:Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.