Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн гурав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдөр тун сонирхолтой барилдаанууд явагдсан ба манай бөхчүүд өндөр цолтой бөхчүүдийг өвдөг шороодууллаа. Тухайлбал Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /1-2/ Озеки Асанояамаг давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /2-1/ Комүсүби Окиноумиг давлаа.
Мөн түүнчлэн маэгаширагийн 5-аас барилдаж буй Кирибаяама Б.Лхагвасүрэн Тэрүцуёошиг давснаар гурван өдрийн дараах байдлаар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлэгчдийн эгнээнд байна. Кирибаяама Б.Лхагвасүрэнгээс гадна таван бөх буюу нийт зургаан бөх дээд зиндээнд нэг ч унаагүй яваа юм.