Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Дарь-Эхийн гудамж"-ны замыг өнгөрсөн долдугаар сараас бүрэн хааж, засвар шинэчлэлийн ажил хийсэн. Гэвч шинэ замын ажил бүрэн дуусаагүй байхад Дарь-Эхийн хуучин авто зам эвдрээд эхэлжээ.
Нийслэлийн авто замын газраас Дарь-Эхийн энэхүү хуучин авто замыг нөхсөн гэсэн боловч тухайн хэсэг газрын зам хэд хэдэн газартаа эвдэрсэн байдалтай байна. Дарь-Эхийн замыг шинэчилж засахдаа хуучин замаа оруулж засаагүйн улмаас өнөөдөр иргэдийн зүгээс нөгөө шинэ авто зам нь тавигдаж дуусаагүй байтал эвдэрлээ гэх шүүмж дагуулж байна.
Эвдрэлтэй байсан замаа засаагүй нөхсөнийг харахад Дарь-Эхийн авто замыг бүрэн шинэчилж засварлаагүй гэдэг нь тодорхой байна. Зам засварын ажлын хүрээд тухайн авто замыг нөхсөн гэсэн ч хэдхэн сарын ая даалгүй эвдэрч жолооч нар тус замаар зорчиход хүндрэлтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.