Далайн хар салхи, шуургануудыг бүртгэж эхэлснээс хойш түүхэндээ хоёр дахь удаа Атлантын далайд нэг цаг үед таван өөр далайн шуурга шуурч байна.
Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө Сэлли далайн хар шуурга Мексикийн буланд шуурч, Америкийн Миссиссипи, Луйзана, Флорида мужуудад эргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг эрх баригчид шаарджээ. Америкийн үндэсний хар салхины төвөөс мягмар гарагийн өглөө хар салхины хүч чангарахыг анхаарууллаа. Сэлли нь нэг сар хүрэхгүйн хугацаанд дээрх бүс нутгийг дайран өнгөрч буй хоёр дахь далайн шуурга юм.
Энэ хооронд Бермудын аралд Паулетте далайн шуурга даваа гарагийн өглөө шуурчээ. Сургууль, захиргааны нэгжүүд, агаарын болон усан тээврийн зогсоолууд түр хугацаанд хаалгаа барьсан байна. Мөн арлын ихэнх хэсэгт цахилгааны эх үүсвэр тасарчээ.
Сэлли, Паулетте хар салхинуудаас гадна Рене, Тэдди хар салхинууд энэ долоо хоногт Атлантын далайн эрэгт шуурна гэж цаг уур судлаачид анхааруулж байна. Яг энэ үед Кэйп Верде арлуудын зүүн хэсэгт TD /Tropical Depression/ 21 шуурга шуурч, улмаар хүч нь нэмэгдсээр халуун орны хуй салхи болж магадгүй гэдгийг сэрэмжлүүлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.