Гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирж буй болон бусад шалтгаанаар тусгаарлалтад орсон иргэдийг 21 хоногийн тусгаарлалтаа дуусгасны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног шилжүүлдэг байсныг энэ сарын 14-ны Засгийн газрын шийдвэрээр цуцалсан билээ.
Гэвч Улсын онцгой комиссын албан ёсны шийдвэр тогтоол гараагүй тул өнөөдрийн байдлаар тусгаарлалтын хугацаа дууссан иргэд гэрийн тусгаарлалтад орж байгаа юм. Одоогоор яг хэзээнээс иргэдийн гэрийн тусгаарлалтыг цуцлах албан ёсны шийдвэр гарах талаар холбогдох албаны хүмүүс тодорхой мэдээлэлгүй байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд 3055 иргэн байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zasgaas n shiidver garsan bol shuud l heregjuuleh estoi bzde ymar udaan ymbee hurdtai ajillah chadvar uneheer sul ymaaa..