Оросын Арктикийн бүс дэх арлууд дээр цаа буга хариулан аж төрдөг цаачид мөстлөгийн үед агуйд амьдардаг байсан баавгайн үлэгдлийг олсон байна. Судлаачид уг олдворыг 39,500 жилийн настай гэж үзжээ.
Ляховскийн арлын цаачдын хайлж буй мөсөн цэвдгээс олсон баавгайн шүд нь байсан бөгөөд хоншоор нь бүтнээрээ халагдсан байна. Урьд өмнө эрдэмтдийн олсон агуйн баавгайн ясыг 15,000 жилийн настай хэмээн таамаглаад байсан юм.
Якутскийн их сургуулийн судлаач Лена Григориевагийн онцолсноор анх удаа агуйн баавгайн үлдвэр зөөлөн эдийн хамт олдож байна гэжээ. Амьтны дотор эрхтэнүүд төдийгүй хоншоор нь хүртэл бүтэн байгаа нь дэлхий даяар чухал үнэтэй олдворт тооцогдож байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.