АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч агсан Абрахам Линкольны боодол үс дуудлага худалдаан дээр 81,000 ам.долларын үнэ хүрчээ. Түүхийн үнэт өв болон хадгалагдаж ирсэн үсийг Бостоны дуудлага худалдаагаар худалдаж авсан эрхэм нэрээ нууцлахыг хүссэн байна.
Дуудлага худалдаагаар зарагдсан таван см хэмжээтэй үсийг 1865 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Вашингтоны Фордс театрт Жон Вилкес Бүт Ерөнхийлөгч Линкольны амь насыг бүрэлгэсний маргааш цогцсонд нь задлан шинжилгээ хийх үеэр авч үлджээ.
Энэ үсийг тухайн үед Абрахам Линкольны эхнэр байсан тэргүүн хатагтай Мэри Тодд Линкольны үеэл доктор Лаймен Бийчер Тоддод өгч байжээ. Ерөнхийлөгч агсны үс ямар ч боолтгүй задгай байсныг Тодд халаасандаа хийж авсан байна. Цус юмуу ямар нэг шингэн зүйлд норсон үсийг боож, харандаагаар “Абрахам Линкольны үс” хэмээн бичжээ. Энэ тухай Лаймен Бийчер Тоддын хүү Жэймс А.Тодд дурсан өгүүлсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.