СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-15

Орон сууцны айлуудын дулааныг өгч эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас айл өрхүүдийн дулааныг өгч эхэлдэг. Харин албан байгууллагуудын дулааныг аравдугаар сарын 01-ээс өгдөг.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн мэдээлснээр хуваарийн дагуу өчигдрөөс айл өрх, орон сууцны дулааныг өгч эхэлжээ. Хотын баруун бүсийн орон сууцны айл өрхүүд халаалтад холбогдсон бол өнөөдрөөс зүүн хэсгийн дулааныг холбох юм байна.

Гэхдээ дулаанаа урьдчилж авах хүсэлтэй ААНБ Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд хандах боломжтой.

Энэ жил өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 1356 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 80 хувьтай байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.