Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдрийн барилдаанд секиваке цолтнуудтай барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нар өвдөг шороодлоо. Харин Маэгаширагийн 5-аас барилдаж буй Кирибаяама Лхагвасүрэн Ютакаяамагаар хоёр дахь даваагаа авлаа.
Хоёр өдрийн дараах байдлаар таван зиндаанд хүч үзэж буй Монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл.
Макүүчи
- Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /0-2/
- Тамаваши Мөнх-Оргил /1-1/
- Кирибаяама Лхагвасүрэн /2-0/
- Хошорюү Бямбасүрэн /1-1/
- Ичиножо Ичинноров /1-1/
Жүрёо
- Чиёошома Мөнхсайхан /1-1/
- Кёкүшүхо Эрдэнэбаатар /2-0/
- Миторюү Төрболд /1-1/
- Даишохо Шижирбаяр /0-2/
Макүшита
- Сакигакэ Баттүшиг /1-0/
- Тамашохо Энхманлай /0-1/
- Ёошояама Анхбаяр /0-1/
Санданмэ
- Саданохикари Наранцогт /0-1/
- Хокүтэнкаи Сүхбат /1-0/
- Дэванорюү Тэмүүлэн /0-1/
- Даитэнма Чинзориг /0-1/
Жонидан
- Хокүсэихо Даваанинж /1-0/