СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-15

Цаасан дээрх ажилгүйдэл буурч, амьдрал дээрх нь өсөв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Хэрвээ би ажилд орчихвол хамгийн сайн ажилтан болно” гэсэн найзын маань ярьж байсан нь санаанд орлоо. Тэр 2016 онд ҮБТДС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. Төгсөөд нэг жилийн хугацаанд ажил олдоогүй учир гэртээ сууж эцэг эхийнхээ хувийн бизнест тусладаг байв. Нүдэндээ галтай, өөртөө дэндүү итгэлтэй харц, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл өвөртөлсөн найз маань ажилгүйн улмаас сэтгэл санааны хямралд орж, нүднийх нь итгэлийн гал бөхсөн нь түүний харцнаас ажиглагдаж байсан.

Түүний хувьд ажилгүй байсан цаг үе хамгийн хэцүү бөгөөд нийгмийн шалгуурт өртсөн уналт, босолтын үе юм. Энэ тухайгаа дурсахдаа “Эцэг эх маань өглөөний нартай уралдаж босоод үдшийн бүрий хүртэл борви бохис хийх чөлөөгүй ажиллана. Харин би орлоггүй болохоор хаяа нэг худал, үнэн хэлж байж тав, арван цаас татна. Заримдаа бүр аль насандаа хийсэн үйл лайгаа эдэлж байгаа юм бол гэж бодогддог. Тааз ширтэж өдөржин хэвтэхээр ямар хэцүү гэж санана. Элдэв зүйлс толгойд хөглөрнө” гэх түүний ярианаас ажилгүй хүний зовлонг мэдэрч, өр өвдөхөөс өөр юу ч хийж үл чадна, дэмий л өрөвдөж суулаа. Түүний хувьд бүтэн нэг жил амаргүй байсан бөгөөд өдөрт төрж байсан сэтгэгдэл, болж өрнөсөн зүйлсээрээ тэмдэглэл хүртэл бичсэнээ ганцхан надад уншуулж байв. Би үүнийг ажилд орох хүртэл бичнэ гэж инээмсэглэн хэлсэн нь саяхан мэт санагдана. 

2020 онд коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн улс орнууд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалтай тулгарч, дэлхий даяар аж ахуй нэгжүүд ээлж дараалан хаалгаа барьж, дампууралд өртөж, ажилгүйдэл эрс нэмэгдсэн. . Түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлдэг 630 сая хүн буюу таван хүн тутмын нэг нь өдөрт 3.2 ам.доллар олдог бөгөөд ядуу ангилалд багтаж байна. Уг асуудал мэдээж манай улсыг тойрсонгүй. Энэ жил коронавирусийн цар тахал газар авч, ажил орлогогүй өнөө, маргаашаа аргацааж амьдарч буй жишээ олон. Гэтэл

СХД-ийн 3-р хорооны иргэн Ч.Оюунгэрэл ТҮЦ-нд худалдагч хийдэг. 24 цаг гараад 48 цаг амардаг. Өдөрт 25000 төгрөгийн цалин авдаг нь амьдралд хүрэлцдэггүй ч өөр боломжийн ажил олдохгүй учир ийм цалин багатай ажлыг голох эрх түүнд байхгүй. Цаг нартай, ачаалал багатай ажил хийх гэхээр цалингаа өгдөггүй хоёр гурван сар хүлээлгэдэг тухайгаа хэлж байлаа. Цааш жаахан яваад шаргалдуу царайтай хорь гарсан болов уу гэмээр залуухан эмэгтэйтэй таарсан нь “Глобал удирдагч” дээд сургуулийг төгсөгч англи хэлний багш эмэгтэй юм. Тэрээр хөдөлмөр зуучлалын төвөөр дамжуулж “Мини хаппи” худалдааны төвийн чихрийн тасагт худалдагчаар орсон. Өглөө 9:00-17:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд сарын 800,000 төгрөгийн цалин нь түүний хувьд боломжийн санагддаг тул мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй юм. Түүний ярилцах зуур хар ковбой малгай, савхин хүрмээр гангарсан эрэгтэй ширтэнэ зогсоно.

Тэрээр улс орныхоо төлөө насаараа ажиллаж явсан. Улаанбаатар хотын гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэрт туслахаас эхлэн инженер хүртэл хийж, одоо тэтгэвэртээ гарчээ. Эх орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй, амралтаа авсан хөгшин. Тэрээр залуучуудад хандан “Болж өгвөл биеийн амрыг харж, дарга хийчих санаатай хэсэг залуус олширсон байна. Албан байгууллагууд үйлчилгээний салбар буюу ямар нэг ур чадвар шаардагдахгүй ажлын байранд их дээд сургууль төгссөн байх шаардага тавьж буй нь зүйд нийцэхгүй. Бидний хойч ирээдүй болсон залуучууд үйлчилгээний салбарт зөөгч, касс хийж байгааг хараад сэтгэл шимширдэг. Хайран сайхан залуу нас, хүсэл мөрөөдөл, эрдэм боловсрол гэж боддог. Ийм сайхан залуу насан дээрээ сурч мэдэхийн төлөө явах хэрэгтэй” гэлээ. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний ерөнхий газарт энэ оны юм. Манай засгийн газар ажилгүйдлээс сэргийлж энэ оны дөрөв, тав, зургаан сард борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 болон түүнээс дээш хувь буурсан ч ажлын байраа хадгалж буй хувийн аж ахуй нэгжийн даатгуулагчид сард 200 мянган төгрөг буюу нийт 600 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн даатгалын ажилгүйдлийн сангаас олгосон. Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, их дээд сургууль, сайн дурын даатгуулагч нарын даатгалыг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлсөн нь цаг үеэ олсон шийдвэр болсон юм. Мөн коронавирусын цар тахал тархсан онцгой нөхцөл байдлын улмаас эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, үйл ажиллагаа доголдож буй аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх тухай хууль баталсан.

Тогтвортой ажлын байртай, тайван сайхан амьдрахыг хэн бүхэн хүсдэг. Залуучууд ирээдүйн боловсон хүчин болохын төлөө сурч боловсорсоор байна. Төгсөөд шууд ажлын талбарт гарч хүч сорих ажлын байр манайд бэлэн бус байна. Түүнчлэн хэрэв эрэлтгүй, нийгэмд илүүдэл болсон мэргэжилтэй бол ойрын хэдэн жилдээ ажилтай золгох хэцүүхэн.

Мөн ачаалал багатай, орчин нөхцөл сайтай ажил хийхээр нас зааж, дөч гарсан хүмүүсийг ажилд авдаггүй тогтсон зарчим үүсчээ.Зарим иргэд ажилгүйн улмаас өнөө, маргаашаа аргацааж амьдардаг жишээ бидний эргэн тойронд ч ойрхон бий. 

С.Лхагвадорж: 7030 аж ахуй нэгж байгууллага, 70.216 даатгуулагч, ажилгүйдлийн даатгалын сангаас 36.1 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С . Л х а г в а д о р ж о о с ажилгүйдлээс сэргийлж төрөөс олгосон мөнгөн дэмжлэгийн тухай зарим зүйлийг тодруулсан юм.

-Коронавирусийн цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд хүрч,нийгмийн даатгалын ажилгүйдлийн сангаас иргэдэд мөнгөн тэтгэмж үзүүлсэн. Нийт хэдэн төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон бэ?

-Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үйл ажиллагаа нь түр зогсож, борлуулалтын орлого буурсан үзүүлэлттэй аж ахуй нэгж, байгууллагын тайлан, мэдээлэлд үндэслэн ажилгүйдлийн даатгалын сангаас уг тэтгэмжийг олгосон. Энэ оны байна.Харин энэ оны эхний найман сарын байдлаар ажилгүй болсон 13735 даатгуулагчид 33.8 тэр бум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олголоо.

- Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар иргэдэд олгодог вэ. Ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

- Даатгуулагч ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлсөн байхаас гадна сүүлийн есөн сард нь тасралтгүй төлснөөр ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх юм. Тухайн иргэний ажлаас халагдахын өмнөх гурван сарын цалингийн дунджаас шимтгэл төлсөн жилээс хамаарч 45-70 хувиар бодож ажлын 76 хоногоор тооцож олгодог. Хамгийн багадаа 1сая 200 мянга орчим төгрөг, дээд тал нь найман сая орчим төгрөгийн мөнгөн тэтгэмжийг нэг даатгуулагчид олгодог. Өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч 12 сараас доошгүй хугацаагаар дахин ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх дахин үүсдэг.

О.Цэрэнхүү

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.